You are currently viewing ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН – 2024

ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН – 2024

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын А/27, А/25 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эрүүл Шүд” арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 9-12 настай хүүхдүүдийн дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр 2024.10.07-нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээний хүрээнд багш, сурагч, шүүгч нарыг бэлтгэх сургалтыг 09 сарын 21, 22-ний өдөр нийт 275 хүнд зохион байгуулж ажиллаа. Хамтран ажилласан бүх байгууллагууддаа баярлалаа.

Тэмцээний зорилго: Сургуулийн орчинд хүүхдийг эрүүл дадалтай болгох, “Шүд амны хөндийн болон гарын эрүүл ахуйн” боловсрол олгох, шүд угаах аргачлалыг эзэмшүүлэх, сургуулийн эмч, багш, эцэг эх асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, хүүхэд нэг нэгэндээ зааж сургах, шүд болон гар угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршино.

@World Health Organization Mongolia