Дэлхий дахинд 12 сарын 1 – ыг “ДОХ-той тэмцэх” өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү өдрийг угтаж эрүүл мэндийн салбараас иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд: Цагдаагийн газар, Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хөгжимт драмын театр, Улаангом сумын ЗДТГ, Улаангомд үйл ажиллагаа явуулж буй буудал, цэнгээний газрын эзэд, Хилийн цэргийн 0245-р анги, Улаангом коллежийн ахлах ангийн сурагчид зэрэг байгууллагын 540 хүнд “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт, мэдээлэл зохион байгуулж ажиллаа