Танилцуулга

Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэг нь 1946 онд нэг өрөө байртай бага эмчийн салбараас үндэс сууриа тавьсан. 1961 онд Увс аймгийн анхны Сум дундын эмнэлэг 30 ортой 4 их эмчтэйгээр дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн тасагтай байгуулагдаж сумыйн болон Цагаанхайрхан, Өндөрхангай, Хяргас, Зүүнхангай, Зүүнговь зэрэг тойргын сумдын хүн амд нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэж эхэлсэн. Тус сум дундын эмнэлэг нь 34 ажилтантай 5 их эмч, 17 –н мэргэжилтэн, 12 –н туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Сум дундын эмнэлэгт зохих шаардлагтай тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангагдаж  стандарт 80%-д  тэргүүн байр эзэлж байсан ба 2006-2007 онд Эрүүл мэндийн системийн аврага, 2007 онд Аймгийн тэргүүний төрийн үйлчилгээний байгууллага, 2008-2009 онд сумын тэргүүний байгууллага, 2011 онд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар эмнэлэг, 2017 онд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хийсэн ажилаараа Тэргүүн байр, 2018 онд Эрүүл мэндийн салбартаа тэргүүн байр, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2-р байр, хөгжилийн бэрхшээлтэй иргэдээ дэмих сарын аянд 1-р байр тус тус  эзэлсэн амжилттай ажиллаж байна.