“Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн нарт коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх нь” цахим сургалтыг батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу болон нэмэлтээр ЭМС-ын А/549 тушаалын өөрчлөлтийг АНЭ-ийн халдвартын тасгийн их эмч А.Отгонбаяртай хамтран амжилттай зохион байгуулав.

Цахим сургалтын хүрээнд Коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай хангуулах, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, өрх, сумын эмч нарыг мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулахын зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэд сэтгэл ханамжтай үйлчлүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтний үзүүлж буй тусламж, үйлчилгээг зөв оновчтой зохион байгуулах, зөвлөгөө өгөх ур чадварыг сайжруулахад чиглэлээ.