Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Улаангом политехник коллежийн багш, ажилчид болон сумын нийгмийн эрүүл мэндийн ажилтан нарт “Ковид-19 халдвараас сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэх” нь  сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Цаашид албан байгууллагууд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдэд цахим болон танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгууллахаар төлөвлөн ажиллаж байна.