Аймгийн засаг даргын 3 сарын 26-ны өдөр гарсан захирамжаар Коронавирусын халдварын тандалт, Урьдчилан сэргийлэлтийн ажлыг эрчимжүүлэх улаан шар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар, Сум, Өрхийн эрүүл мэндийн төв, Багийн дарга нарын хамтарсан баг аймгийн хэмжээнд идэвхитэй тандалтыг шинжилгээ авч авлаа. Энэхүү ажлын хүрээнд Улаангом сумаас 183, хөдөө орон нутгаас 101 нийт 284 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж бүгд сөрөг гарсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн 290 ажилчдаас PCR шинжилгээ авч 1 эерэг гарч халдвартын тасагт тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байна.

Халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэд хөл хорионы дэглэм зөрчсөн болон хулгайн замаар бүртгүүлэээгүй орж ирсэн иргэдийн мэдээллийг  80210108 тоот утсанд хүлээн авч байна.

Аймгийн Онцгой Комисс