Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, “Тэмбүүг устгая” арга хэмжээний хүрээнд АШУҮИС, ХӨСҮТ-тэй хамтран Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн  24 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 11 сарын 27-28 ны хооронд чадавхжуулах сургалтыг өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар:

БЗДХ-ын картыг хөтлөх, илэрсэн халдварыг бүртгэх, нэр хаяггүй шинжилгээнд авах, харьцаа хандлага, ёс зүй, нууцлал хадгалах чиглэлээр тус бүр сургагдсан багш нар хичээл орлоо. Тус сургалтанд суусан эмч мэргэжилтнүүд өөрийн сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хичээлийг заах юм. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх”сэдвээр мэдээлэл өглөө