Увс аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай “Жирэмслэхээс сэргийлэх эм” хэрэгслийг нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулах цахим тендерийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 7-нд  ЭМГ –н сургалтын танхимд  явагдлаа. Нийт 1 багцад 3 компани оролцож  3 үнийн  санал ирүүлснээс үнэлгээ хийж үзэхэд:

  1.  “МЭИК”  ХХК – 51.836.488 төгрөг
  2.  “АЗИ ФАРМ” ХХК – 72.866.870 төгрөг
  1. “ЭМ ЭС АЙ СИ СИ” ХХК -57.319.236,85 төгрөгний үнийн санал ирүүлснээс “МЭИК” ХХК нь GMP, нийлүүлэх барааны импортын лиценз, зурагт танилцуулга зэрэг материал дутуу ирүүлсэн тул үнэлэх боломжгүй, “АЗИ ФАРМ” ХХК нь тендерийн жишиг үнээс давсан, “ЭМ ЭС АЙ СИ СИ” ХХК нь тендерийн баримт бичгийг ирүүлж босго үнэтэй ойролцоо байгаа байгаа тул дээрх “ЭМ ЭС АЙ СИ СИ” ХХК шалгарлаа.