Инээмсэглэл- эерэг хандлага жилийн ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх ЭМЁЗХяналтын хороо, АШУҮИС, ЭМХТ-тэй Увс аймгийн ЭМГ хамтран “Эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүйн” сургалтыг 2 чиглэлээр хамтран зохион байгууллаа. Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн багц цагийн сургалтыг 2 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд АНЭ, ЭМГ-н сургалтын танхим болон Ойрад ХЖТ-т зохион байгуулж  сум, ӨЭМТ, СДЭ, АНЭ болон Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 560 гаруй эмч мэргэжилтэн 2 өдрийн турш хамрагдлаа.

ЭМГ-н дэргэдэх ЭМЁЗСалбар хороо, АНЭ-н дэргэдэх ЭМЁЗХэсгийн хороо шинэчлэн зохион байгуулагдсантай холбогдуулан салбар хороо, хэсгийн хорооны гишүүд, сум, өрхийн ЭМТ-н дэргэдэх Ёс зүйн багийн дарга, гишүүдийг чадавхжуулах  болон Ёс зүй харилцаа хандлагын талаар сургалт явуулах сургагч багшийн сургалтыг 2 дугаар сарын 25-ны өдөр ЭМГ-н сургалтын танхимд зохион байгуулж 80 гаруй хүнийг хамрууллаа.

ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хороо болон АШУҮИС-аас сургагч багшийн сертификатыг эмч эмнэлгийн мэргэжилтэн болон хуульч,  эрх зүйч  мэргэжилтэй 20 хүнд олгов.

Сургалтыг МАУА-н гишүүн, Анагаахын шинжлэх ухааны доктор,  профессор ЭМЯ-ны дэргэдэх ЭМЁЗХХ-ны дарга Д.Цэрэндагва, АШУҮИС-н Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, шинжлэх ухааны доктор,  профессор Оюунгоо, АШУИС-н НЭМС-н багш, ЭМЁЗХХ-ны гишүүн, доктор,  профессор Оюунбилэг нар явууллаа.